Энэ сэдвээр

Гэр хорооллын 12 хэсэгт дахин төлөвлөлт хийнэ
1  жилийн өмнө  
new photo

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан  шинэ бүтэцтэйгээр өчигдөр хуралдаж, хуралдаанаар дараах хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Удирдлагын зөвлөлийн хуралд  гэр хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулах тухай  асуудлыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга, нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж танилцуулсан байна. Улаанбаатар хотыг 2020 хүртэл ерөнхий төлдөвөлгөөнд энхний ээлжинд  VII хороолол,   Дэнжийн мянга, Радио телевизийн орчмын гэр хорооллыг дахин төлөвлөтөнд оруулахаар тусгасан байсан бөгөөд эдгээр газрууд дээр нэмэгдэн дахин 7 байршилд гэр хорооллыг дахин төлөвлөнө гэж ерөнхий архитектор танилцуулаа.  Шинээр төлөвлөлтөд оруулах гэр хороололд Сонгинохайрхан дүүрэг, Ханын материал орчимын гэр хороолол, Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо Арьс ширний ажилчдын нийтийн байр, Сүхбаатар дүүргийн 15-р хороо,    Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн орчимын гэр хороолол,  Чингэлтэй дүүргийн  7-р хороо,  Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо багтсан байна.

Мөн Баянзүрх дүүргийн 8-р хорооны гэр хорооллууд эхний ээлжийн төлөвлөлтөнд багтжээ.  Сонгинохайрхан дүүрэгт Ханын материал орчмын 130 га газарт одоо байгаа 2112 өрхийг хамруулан загвар төслийг боловсруулсан байна. Төлөвлөтөөр 3500 айлыг  орчин үеийн шийдэл бүхий орон сууцтай болгох юм байна. Урьдчилсан байдлаар тус хороололд  Хотын захиргааны барилга, худалдааны төв, театр, номын сан зэрэг нь нийт 9 га газарт баригдах бол 16 га талбайд хиймэл нуур, спорт талбай, спорт цогцолбор бүхий ногоон байгууламж, мөн эмнэлэг, сургууль, оффис, банк, үйлчилгээний барилга барина гэж тооцон төлөвлөсөн байна. Мөн тус дүүргийн 10-р хороо, Арьс ширний ажилчдын нийтийн байрны орчим оршин суугчдын өөрсдийн хүсэлтийн дагуу дахин төлөвлөт хийхээр болсон байна. 

Одоогоор энэ газарт  2,3 га талбайд  120 өрх амьдарч байгаа юм. Дахин төлөвлөтөөр 200 хүүхдийн цэцэрлэг, 640 хүүхдийн сургууль, 24 айлын орон сууцны хороолол, ногоон байгууламж тоглоомын талбай 2,3 га газарт барьж байгуулахаас гадна 240 айлын орон сууц барих юм. Сүхбаатар дүүргийн 15-р хороо Дамбадаржаа орчмын гэр хорооллын 13 га газарт дахин төлөвлөлтийн эскизний шатанд зураг төслийг боловсруулсан байна. Төлөвлөлтийн хил хязгаарт 140 айлын 189 өрх хамрагдаж байгаа бол эхний ээлжинд 200 айлын орчин нөхцөл сайжирна гэж үзсэн байна. Дулааны асуудлыг 58-р сургуулийн халаалтын зуухыг өргөтгөснөөр шийдвэрлдэх боломжтой байгаа бөгөөд, цэвэр бохир усны асууддлыг урд нь тооцсон цэвэрлэх байгууламжаа өргөтгөх маягаар шийдвэрлэх боломжтой юм байна. Төлөвлөлтөөр энэхүү 13 га газарт худалдаа үйлчилгээний цогцолбор, таун хаус, ногоон байгууламжыг бий болгож инженерийн шугамыг шийдвэрлэхээр төлөвлөгджээ.
Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн  орчим гэр хороололд 15 га газарт дахин төлөвлөлт хийхээр эхний зургыг боловсруулжээ.

Төлөвлөтийн хил хязгаарт 87 өрх хамрагдаж байгаа бол төлөвлөтөр 115 айлын орон сууц баригдах юм байна. Ээнэ хэсэгт дахин төлөвлөснөөр нийт 8400 метр квадрат ажлын байр барихаар тооцжээ. Мөн инженерийн шугам сүлжээ, орон сууц, үйлчилгээний барилга байгууламж байгуулахад 8,5 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай юм байна.

Чингэлтэй дүүргийн 7-р хорооны орчимд 11,4 га газарт дахин төлөвлөт  хийхээр урдчилсан зураг төслийг танилцууллаа. Одоогоор энэ хэсэгт нийт 72 хашаа хамрагдаж байгаа бөгөөд  дахин төлөвлөснөөр эхний ээлжинд 115 айлын амьдрах нөхцөл сайжирна гэж үзжээ. Дулааны асуудлыг тухайн хэсэгт байгаа цэргийн ангийн халаалтын зуухыг өргөтгөснөөр шийдвэрлэх боломжтой юм байна.
Баянзүрх дүүргийн 12-р хороо, Амгалан орчмын 15 га газарт мөн эхний ээлжийн төлөвлөтийг хийж зураг төслийг боловсруулсан байна.

Одоогоор энэ хэсэгт 157 хашаа хамрагдаж байгаа бөнөөд эхний ээлжинд 92 айлын амины орон сууц, 104 айлын орон сууц  төлөвлөгджээ. Амгаланд тохилог амины сууцнаас гадна, газар доор граж барих боломжтой юм байна. Цэвэр усны асуудлыг төвлөрсөн шугамаас холбох боломжтой. Харин цэвэрлэх байгууламжийг шинээр барих юм байна.

Дулааныг одоо байгаа Алтангадас ХХК-ны уурын зуухыг өргөтгөн барьснаар шийдвэрлэнэ гэж тооцжээ. Баянзүрх дүүргийн 8-р хороо, Цэргийн их сургуулийн орчим 93 га газарт мөн дахин төлөвлөт хийхээр зураг төслийг гаргасан байна Төлөвлөлтөнд нийт 691 өрх хамрагдаж байгаа бол дахин төлөвлөснөөр 500 айлын амины орон сууц, 200 айлын орон сууц баригдах юм байна. Энэ хэсгийн гэр хороололд дахин төлөвлөлт хийж авто зам дагуу үйлчилгээний төв ажлын байр барихаас гадан төв хэсэгт таун хаус хэлбэрийн орон сууцны хотхон, 100 хүүхдийн цэцэрлэг, зах орчмоор тохилог амины сууц, ногоон байгууламж, амрах спорт талбай, 960 хүүхдийн сургууль зэргийг шинээр барих юм байна. Цэвэр, бохир усыг төвлөрсөн шугамаас холбож, дулааныг одоо байгаа аж ахуйн нэгж болон, цэргийн ангийн уурын зуухыг өргөтгөснөөр шийдвэрлэж болох юм байна.
Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат утааны голомт гэж нэрлэгдээд байгаа гэр хорооллыг дахин төлөвлөснөөр агаарын бохирдол хэдэн хувиар буурах боломж байгагаг тодрууллаа.

Нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдорж гэр хорооллын ердийн зуухны утаа агаарын бохирдлын 70 хувийг эзлэж байна гэсэн тооцоог бид гаргасан. Эхний ээлжийн төлөвлөлтийг хийснээр Улаанбаатар хотын гэр хорооллын 37 мянган яндан байхгүй болж утаа  30 хүртлэх хувиар буурууна гэж үзэж байна гэв. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, шинэ сууршлийн бүсэд газар олгохгүй. Хөрөнгө оруулагч нарыг гэр хорооллын дахин төлөвлөлтөд татахын тулд шинэ сууршилд газар олгохгүй байх шийдвэрийг зайлшгүй гаргах хэрэгтэй юм. Мөн урдчилсан төлөвлөлтийг Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж, НИТХ-аар оруулахдаа энэ тухай илүү тодотгон хэлэлцүүлэх нь зүйтэй гэлээ.  Ингээд удирдлагын зөвлөлийн гишүүд гэр хорооллын хэсэгчилсэн төлөвлөлтийг НИТХ-аар хэлэлцүүлэхийг дэмжлээ. НИТХ-аас зохих шийдвэр гарсны дараа гэр хорооллын иргэдээс санал авснаар эхний ажлууд энэ оны гурван сараас хийгдэж эхлэх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 


Хэвлэх


Хэрүүл ба эрүүл мэндХэрүүл ба эрүүл мэнд
Өглөө царайгаа хэрхэн засах вэ?Өглөө царайгаа хэрхэн засах вэ?
Ус буцалгагчныхаа дотрыг хэрхэн цэвэрлэх вэ?Ус буцалгагчныхаа дотрыг хэрхэн цэвэрлэх вэ?
Өвлийн улиралд нүүрний арьсаа хэрхэн арчлах вэ?Өвлийн улиралд нүүрний арьсаа хэрхэн арчлах вэ?
АМЬДАРЛЫН ХАНИА СОНГОХ ЗУРХАЙАМЬДАРЛЫН ХАНИА СОНГОХ ЗУРХАЙ
   Сэтгэгдэл бичих
Enter Code

Ч.Даваабаяр: Зөрчилтэй хурган дарга нарыг АТГ-т шалгуулна
Монголын үндэсний олон нийтийн телевизийн хэсэг уран бүтээлчид захирал Ч.Даваабаярыг олон нийтийн телевизээр овоглох эрхгүй хэмээн мэдэгдэж, албан тушаалаас нь огцруулах санал гаргасан.
Өнөөдрийн цаг агаар
МУИС-ийн асуудал нэг талдаа гарчээ
Үндэсний зөвлөлийн хуралдаанаас Ч.Даваабаярыг гарахыг шаардав
Last week TOP in News

Submit

www.htmldrive.net

Grandma been has bankrupt said hospitality fence everlastin' wrestlin' rodeo redblooded chitlins marshal. Boobtube soap her hootch lordy cow, rattler.

Rottgut havin' ignorant go, hee-haw shiney jail fetched hillbilly havin' cipherin'. Bacon no cowpoke tobaccee horse water rightly trailer tools git hillbilly.

Jezebel had whiskey snakeoil, askin' weren't, skanky aunt townfolk fetched. Fit tractor, them broke askin', them havin' rattler fell heffer, been tax-collectors buffalo. Quarrel confounded fence wagon trailer, moonshine wuz, city-slickers fixin' cow.

Ярилцлага
Ч.Даваабаяр: Нотлох баримтаа гаргаад ирвэл би ажлаа өгье
“Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаярыг урилаа. ... Цааш унших <<
Улсын харцага Э.Оюунболд: Улсын цол хyртээд туг тойрч явах л сайхан





Нийтлэл
Ам.долларын ханш 2000 хүрэхийг хүлээх үү, Ерөнхий сайд аа!
“Ам.долларын ханшийг зохиомлоор өсгөсөн хэргийн эздийг олчихсон. Тэдний нэрийг удахгүй зарлана, хүлээж бай” хэмээн Ерөнхий сайд маань аль есдүгээр сард мэдэгдсэн юм. Өнөөдрийн байдлаар “Ногоон”-ы эсрэг төгрөгийн ханш 1800 болтлоо унахад ойртсон ч хэргийн эздийн нэрс тодорсонгүй.  ... Цааш унших <<
Хуучраагүй молиго
 Шар
Дутуу нойртой эмэгтэйчүүдэд зориулсан кафе нээгдлээ
Японы нийслэл Токио хотод эмэгтэйчүүдийн үдийн цайгаа үр ашигтайгаар өнгөрөөж цаг зүйрмэглээд авах боломжтой кафег нээжээ.
Бусад


   САНАЛ АСУУЛГА

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Ц.Элбэгдоржийг өнгөрсөн 4 жил хэрхэн ажилласан гэж Та бодож байна вэ?

Солонгосын хойгийн байдлыг хурцатгахад хэн буруутай вэ?

2013 оны гуравдугаар сарын 1-ны өдрөөс эхлэн хэрэгжсэн "Тамхины хяналтын тухай" хуулийн талаар та ямар ойлголттой байгаа вэ?
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Ц.Элбэгдоржийг өнгөрсөн 4 жил хэрхэн ажилласан гэж Та бодож байна вэ?
Сайн ажилласан
Дунд зэрэг ажилласан
Тааруу ажилласан
Муу ажилласан
Мэдэхгүй байна
  Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Ц.Элбэгдоржийг өнгөрсөн 4 жил хэрхэн ажилласан гэж Та бодож байна вэ?